Street style: Victoria’s secret 2018 шоуны сонгон шалгаруулалт эхэллээ

Моделиуд хэрхэн хувцасласан байна вэ?

Victoria's Secret загварын шоунд алхах урилга авна гэдэг ямар ч моделийн хувьд мөрөөдөл болсон, амьдралыг нь өөрчлөх чадвартай үйл явдал юм. Миранда Керр, Жизель Бундхен, Тайра Бэнкс, Карли Клосс зэрэг моделиудын амжилт энэхүү алдарт дотуур хувцасны шоуны ач гавья гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Тиймээс дэлхий дахинаа сая, сая хүний анхаарлыг татдаг Victoria's Secret-ийн сонгон шалгаруулалтад жил бүр олон зуун загвар өмсөгч оролцдог уламжлалтай билээ.

Сүүлийн хэдэн хоногийн турш моделиуд брэндийн Нью-Йорк дахь төв байранд цугларч, street style зурагчдын дуранд өртлөө. Шанина Шейк, Жоржия Фоулер, Фернанда Ли зэрэг алдартай нэрсийн дунд анх удаагаа хүчээ сорьж буй залуу загвар өмсөгчид ч олон байлаа. Харин Жижи ба Белла Хадид гэх супермоделиуд сонгон шалгаруулалтад оролцох шаардлагагүй онцгой тохиолдлууд юм.

Buro.Mongolia

2018-09-07, 11:00