2017 оны чиг хандлага: Бөмбөлгөн хээтэй хувцас

Хуучин трендийг шинэ хэв маягаар өмсөх нь

Бөмбөлгөн хэлбэр дүрснүүдээс бүрдсэн хээ нь анх XIX зуунд үүссэн. Энэхүү хээг анх фламенко бүжигчид өмсөж эхэлсэн бөгөөд XX зууны хоёрдугаар хагаст энэ хээ нь европчуудын өдөр тутмын өмсгөлд нэвтрэн орсон байдаг. Бөмбөлгөн хээг ихэвчлэн гэнэн зан, романтик сэтгэлгээтэй холбож боддог ч, олон арван жилийн дараа энэ хээ дахин нэг удаа хамгийн гол трендүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Үүний баталгаа болгож намар-өвөл 2017 улирлын загварын шоунуудыг судалцгаая.

Хамгийн шинэлэг санааг дизайнер Жонатан Андерсон Loewe брэндэд зориулсан цуглуулгадаа танилцуулсан. Тэрээр цайвар бор өнгийн даашинз ба брюк өмдийг ердийн бус том хэмжээтэй бөмбөлгөн дүрснүүдээр чимсэн нь сонгодог хээг илүү өвөрмөц харагдуулж байлаа. Мөн бас нэгэн сонирхолтой хувилбар Balenciaga брэндийн цуглуулгад үзэгдсэн байгаа. Энд Демна Гвасалия илүү зоригтой алхам хийж, хөлөөс толгой хүртэлх бүхэл төрхийг бөмбөлгөн хээгээр шийдэж өгчээ. Түүнчлэн Jacquemus бөмбөлгөн хээгээр тэгш бус хэмтэй цамцыг чимж, харин Nina Ricci уг хээтэй тирко өмсөхийг санал болголоо.

Buro.Mongolia

2017-10-17, 17:00