2017 оны чиг хандлага: Өөдөснүүдээс бүтсэн хувцас

Эртний нөхөөстэй хөнжлийг санагдуулам

Даавууны өөдсөөр оёх урлаг нь анх XVI-р зуунд дэлгэрсэн. Хамгийн сонирхолтой нь оёдолчид энэхүү аргачлалыг 1712 онд Англи улсад хориг тавигдсантай холбогдуулан даавууны хомсдол үүссэний улмаас сэдэж олсон байдаг. Тухайн үед тэд зайлшгүй шаардлага бий болсон учраас ийнхүү хуучирсан хувцас эсвэл үлдэгдэл материалаар шинэ хувцас хийж өмсдөг байсан бол өнөөдөр энэ нь моодонд орж, бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болжээ.

Намар-өвөл 2017/18 улиралд өөдөснүүдээс бүтсэн "пэчворк" хэв маягийг анх Жонатан Андерсон онцолж, Loewe брэндэд зориулсан цуглуулгынхаа хүрээнд төрөл бүрийн торго ба атлас материалын хэсгүүдээс бүрдсэн даашинз танилцуулсан байгаа. Энэ чиг хандлагыг мөн Maison Margiela-гийн шинэ цуглуулгаас олж харах боломжтой байлаа. Брэндийн бүтээлч захирал янз бүрийн даавууны өөдөснүүдийг цуглуулан тун сонирхолтой хүрэмнүүд бүтээжээ. Харин Dolce & Gabbana ба Alexander McQueen брэндүүдийн цуглуулгад эртний нөхөөстэй хөнжлүүдийг санагдуулам урт пальто ба даашинз орсон байлаа.

Buro.Mongolia

2017-12-12, 11:00

  • Зураг: