2017 оны чиг хандлага: Этгээд загварын куртка

Хамба хилэн материалтай, тэгш бус хэмтэй курткануудыг хаанаас худалдаж авах вэ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүчээ авсан "ugly fashion" чиг хандлага нь загварын салбарыг бүхэлд нь цочроож, бидний хувцас загварын талаарх үзэл бодлыг өөрчилж чадсан. Бид одоо юу гоёмсог, бас юу загварлаг болохыг тэс ондоо өнцгөөс хардаг болсон шүү дээ. Үүний ачаар бид крокс, сул хэв маягтай юүдэнтэй цамц, өдөн куртка гэх зэрэг биед эвтэйхэн, практикт тустай, өдөр тутмын загваруудыг high fashion мэт хүлээж авах боломжтой болсон. Харин энэ улиралд өдөн куртка нь үндсэн трендүүдийн нэг болж, илүү oversize ба дулаан загвартай болсон нь хүйтэн цаг агаарт амьдардаг бидний хувьд таатай хэрэг болж байна.

Дулаан куртканы хамгийн анхаарал татам хувилбаруудыг Fenty x Puma загварын шоунаас олж харах боломжтой юм. Уг цуглуулгад аварга том ханцуйтай атлаа богино эсгүүртэй эсвэл пальто мэт газар хүрсэн урт загвартай гээд маш олон төрлийн куртканууд багтсан байгаа. Үүнээс гадна Rick Owens, Thome Brown ба Salvatore Ferragamo гэх брэндүүд энэ улиралд авангард хэв маягийг түлхүү баримтлахаар шийдэж, тод өнгөтэй, тэгш бус хэмтэй, этгээд эсгүүртэй куртканууд танилцуулаад авлаа.

Buro.Mongolia

2017-12-19, 11:30

  • Зураг: