2017 оны чиг хандлага: Офисын стиль

Ажлаас бусад үед өмсөж болох офисын хувцас

Ажил хэрэгч хувцаслалтыг хүмүүс ихэвчлэн байж болох хамгийн уйтгартай шийдэл хэмээн тодорхойлж, маш хязгаарлагдмал хүрээнд оруулдаг. Үнэхээр л бараг хоёрхон жилийн өмнө дөрвөлжин хээтэй юбка ба хослол, даруухан загварын хоолойтой даашинз зэргийг офисоос гадуур өмсөх боломжгүй мэт санагддаг байлаа шүү дээ. Гэтэл одоо энэ нь өдөр тутмын төдийгүй бүр үдшийн гоёл байх бүрэн боломжтой болсон цоо шинэ эрин үе иржээ.

Энэ улиралд ажлаас бусад үед өмсөж болох офисын хэв маягтай загваруудыг бараг дизайнер бүр цуглуулгадаа оруулсан байгаа. Тухайлбал хичээнгүй нарийн бичиг эсвэл онц сурлагатай оюутны дүр төрхийг Michael Kors-ийн намрын цуглуулгаас олж харах боломжтой. Дизайнер цуглуулгадаа бүсний ачаар бэлхүүс тодотгосон, дөрвөлжин хээтэй ноосон даашинз, алтанзул цэцгийн хэлбэртэй юбка ба хосолсон пиджак онцолсон байлаа. Харин Ralph Lauren-ы цуглуулгад "дээгүүрээ цагаан ба доогуураа хар" гэх бид бүгдийн арван жилдээ баримталдаг байсан дүрмийн илүү орчин үеийн хувилбар орсон харагдлаа. Мөн Balenciaga ордон зөвлөлтийн үеийн офисын хувцаслалтыг тод ногоон өнгийн түрийтэй гуталтай хослуулж, энэ чиг хандлагад бага зэрэг street style уур амьсгал нэмж өгчээ.

Buro.Mongolia

2017-12-05, 15:00

  • Зураг: