2017 оны чиг хандлага: Шулуун эсгүүртэй пальто

Элсэн өнгөтэй, дөрвөлжин хээтэй, урт загвартай пальтонууд

Шулуун эсгүүр бол энэ намрын хамгийн гол тренд гэж хэлж болно. Энэ нь зөвхөн брюк өмд ба пиджаканд хамааралтай биш мөн гадуур хувцасны загварт ноёрхож байгаа үндсэн чиг хандлага юм. Шулуун эсгүүртэй oversize пальто хүйтэн өдрүүдийн шилдэг сонголт болох бөгөөд энэ загварыг та ямар ч хувцастай хослуулж болохоос гадна дотор нь нимгэн куртка эсвэл хантааз давхарлан зузаалах боломжтой юм. Ноосон даашинз, энгийн жийнсэн өмд, ажил хэрэгч хослол гээд бүх загварууд ийм төрлийн пальтотой зохицно гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Max Mara энэ улиралд элсэн өнгө бүхий давхар энгэртэй сонгодог пальто танилцуулсан байгаа. Түүнчлэн Michael Kors бүх цаг үед загварлаг байх дөрвөлжин хээтэй хувилбар тайзнаа гаргасан. Харин илүү өвөрмөц хийцтэй хувилбар хайж байгаа нэгэнд Proenza Schouler-ийн олон давхар эффекттэй загвар эсвэл Balenciaga-гийн тэгш бус хэмтэй пальто гарцаагүй таалагдана.

Buro.Mongolia

2017-10-31, 13:00

  • Зураг: