2017 оны чиг хандлага: Цацаг

Богемын хэв маяг

Богемын хэв маягтай хувцаслалт нь нэг улирлаас нөгөө рүү шилжин үргэлж эрэлт ихтэй байдаг трендүүдийн нэг юм. Ялангуяа яг одоо, минимал хэв маяг бага багаар хүчээ алдаж байгаа энэ үед энэхүү тренд нь урьд өмнөхөөсөө илүү эрчимтэй дэлгэрч байна. Том хэмжээтэй аксесуар, ардын аман зохиол дээр үзэгддэг тод хээ ба зоригтой чимэглэлтэй хувцсаар илэрдэг хиппи стилийг дизайнер Ив Сен-Лораны урлагийн тэнгэр Лулу де ле Фалез гэх зэрэг загварын шүтээнүүдээс хуулбарлах боломжтой.

Харин энэ хавар-зуны улиралд богемын хэв маягийн салшгүй нэгэн хэсэг болсон цацагтай деталь загварын ертөнцөд ноёрхоно. Proenza Schouler брэндийн тод хээтэй даашинз, Marc Jacobs-ийн торон нэхээстэй даашинз болон Hermes ордны савхин материалтай даашинзын үндсэн суурь болж өгсөн цацаг нь ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэггүй ч, үнэхээр гоёмсог харагддаг давуу талтай билээ.

 

Buro.Mongolia

2017-06-02, 10:00