2017 оны чиг хандлага: Вестерн стиль

Ковбой маягийн загварууд, АНУ-ын далбааг санагдуулам өнгөнүүд болон цацагтай деталиуд

Шерифүүд, ковбойчууд болон бусад америкийн вестерн маягийн бэлгэ тэмдгүүд намар-өвлийн улиралд Клинт Иствудийн киноноос загварын тайз руу шилжиж, загварын тайзнаас бидний хувцасны шүүгээнд хүрэлцэн ирлээ. Вестерн сэдэв энэ улиралд юуны түрүүнд дизайнер Раф Симонс болон түүний Calvin Klein брэндэд зориулсан анхны цуглуулгын ачаар моодонд орж, дараагаар нь Alexander Wang, Prada ба Ashley Williams брэндүүдийн загваруудаар үргэлжилсэн байгаа.

Энэхүү чиг хандлагыг өдөр тутамдаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд гадуур хувцасныхаа сонголтыг зөв хийх хэрэгтэй. Тухайлбал та том хэмжээтэй халааснуудаар чимэглэгдсэн эсвэл цацагтай куртка сонгож болно. Ихэнх брэндүүд энэ улиралд олон төрлийн өнгөтэй, экологид ээлтэй арьсаар хийгдсэн, ковбой загварын хүрэмнүүд санал болгосон байгаа. Түүнчлэн АНУ-ын далбааг санагдуулам өнгөтэй захтай цамц болон шляп малгайгаар гоёх нь энэ чиг хандлагыг хэрэгжүүлэх хамгийн хялбар аргуудын нэг юм.

Buro.Mongolia

2017-11-22, 09:00