2017 оны чиг хандлага: Өвлийн улирлын хиппи бүсгүй

Хүйтэн өдрүүдэд ч бас богемийн хэв маягаар хувцаслаж болно

Хэрвээ өнгөрсөн хавар-зуны улиралд богемийн хэв маяг нь өд ба цацаг гэх элементүүдээр илэрч байсан бол хүйтний улиралд зориулсан хувцсанд энэ стиль нь ардын аман зохиолын шинж тэмдгүүдээр биеллээ олж байна. Өөрөөр хэлбэл энэ өвөл та үндэстэн ястны элементүүдийг агуулсан эсвэл 1970-аад оны хиппи шинжтэй дүр төрхийг бүрдүүлснээр дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах юм.

Louis Vuitton брэнд намар-өвөл 2017 цуглуулгадаа цэцгэн хээтэй даашинз болон үслэг богино хүрэмнүүд оруулсан бол, Ulla Johnson-ы дизайнер богемийн сэдвийг цэцгэн хатгамалтай урт даашинзуудаар илэрхийлсэн харагдлаа. Харин Gucci ордон энэ чиг хандлагын ноёрхолд үндсэн үүрэг гүйцэтгэж, цуглуулгаа бүхэлдээ халаат загварын даашинз, толгойн аксесуар, цэцгэн хээтэй хослолуудаас бүрдүүлсэн байлаа.

Хаанаас худалдаж авах вэ:

Buro.Mongolia

2017-11-29, 17:00

  • Зураг: