2017 оны хүйтэн улирлын чиг хандлага: Өвөрмөц загварын тренч цув

Ягаан өнгийн материалтайгаас эхлээд савхин тренч хүртэл

Burberry брэндийн сонгодог тренч цув бол хэзээ ч моодноос гарахгүй, бүх цаг үед хэрэглэгдэх загвар юм. Өнгөрсөн зууны эхээр зохион бүтээгдсэн энэхүү хувцас нь бүхий л дизайнеруудад бүтээлч санаа өгч, ижил төрлийн загвар бүтээхэд нөлөөлсөн байдаг. Харин туршилт хийж, авангард хэв маягаар хувцаслах нь энгийн үзэгдэл болсон энэ үед бидний хувцасны шүүгээ дахь сонгодог элементүүд улам бүүр өвөрмөц хийцтэй болж, уран сэтгэмжийн дээд цэгт хүрч байна.

Энэ намар дизайнерууд биеийн өнгөтэй сонгодог тренч цувыг төрөл бүрээр дахин боловсрууллаа. Тухайлбал Maison Margiela эвдлэн сүйтгэсэн эсгүүртэй, энгэр дээрээ цоолбортой хувилбар танилцуулсан бол, Lacoste, 1.3 Phillip Lim ба J.W. Anderson брэндүүд тэгш бус хэмтэй загварыг онцоллоо. Харин Christian Dior ба Jil Sander гэх зэрэг бусад брэндүүд тренч цувны сонгодог эсгүүрийг хадгалан үлдэж, үүний оронд материалын сонголт дээр туршилт хийжээ. Хэвшмэл болсон даавууны оронд зузаан тааран, эсвэл гялтгар винил материалаар хийгдсэн цувнууд илүү анхаарал татам төрх бүрдүүлэх болно.

Хаанаас худалдан авах вэ:

Buro.Mongolia

2017-09-26, 12:00

  • Зураг: