2018 оны чиг хандлага: Спорт ба сонгодог эсгүүрийн хослол

Хэрхэн нэгэн зэрэг спортлог бөгөөд тансаг харагдах вэ

Спорт стилийн ноёрхол үргэлжилсээр. Анх чөлөөт цагаараа эсвэл амралтын өдрүүдээр өмсдөг байсан энэхүү хувцаслалтын хэв маяг нь одоо Valentino, Louis Vuitton гэх зэрэг хамгийн том брэндүүдийн тайзнаа үзэгдэж, энгийн гэхээсээ илүү тансаг нэршлийг аваад байна. Дизайнерууд энэ онд бүхэлдээ спорт стильд авталгүйгээр «спорт + сонгодог» гэх шийдлийг сонгож, нэгэн зэрэг тансаг бөгөөд спортлог харагдахыг зөвлөлөө.

Жишээ авахыг хүсвэл Versace ба Louis Vuitton ордуудын хамгийн сүүлийн цуглуулгыг сонирхоод үзээрэй. Энд дизайнерууд тансаг зэрэглэлийн торго ба хамба хилэн материал, эмэгтэйлэг туфли, аксесуар зэргийг юүдэнтэй цамц, бомбер хүрэм ба спорт комбинзонтой хослуулан загварчилсан байгаа. Түүнчлэн спорт ба сонгодог стилийн илүү даруухан хувилбарыг Lacoste, мөн эсрэгээрээ илүү анхаарал татам хувилбарыг Рианнагийн Puma-д зориулсан цуглуулгаас олж харах боломжтой.

Хаанаас худалдаж авах вэ:

Buro.Mongolia

2018-02-27, 10:00

  • Зураг: