2018 оны чиг хандлага: Цагаан өнгө

Хамгийн цэвэрхэн бөгөөд энгийн

Цагаан өнгөнөөс илүү энгийн, цэвэр, цэмцгэр зүйл гэж үгүй мэт санагдана. Энэ улиралд цагаан өнгө нь хамгийн гол трендүүдийн нэгээр нэрлэгдлээ. Гэхдээ юуны түрүүнд бид бүсгүйчүүдийн дунд тархсан байдаг цагаан өнгөтэй холбоотой хэд, хэдэн ташаа ойлголтыг тодруулахыг хүслээ. Жишээ нь цагаан өнгө хүн бүрт зохидоггүй, илүү мариалаг харагдуулдаг, хурдан бохирддог тул өдөр тутамд тохиромжгүй гэх зэрэг ойлголтууд түгээмэл байдаг. Хялбархан бохирддог гэдэгтэй маргахад хэцүү ч, эхний хоёр ойлголт нь ямар ч үндэслэлгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Бүх зүйл тухайн хувцасны эсгүүр, дизайн ба материалаас шалтгаалдаг юм.

Хавар-зун 2018 улирлын загварын тайзнаа дизайнерууд бидний өмсөж, хэрэглэдэг бүхий л хувцсыг цагаан өнгөөр танилцуулсан байгаа. Simone Rocha-гийн газар хүрсэн урттай цасан цагаан даашинз, Jil Sander-ын хагас гэрэлтсэн материал бүхий илүү өдөр тутмын хэв маягтай энгийн цагаан даашинз, Etro-гийн алтан утсаар чимэглэсэн үндэстэн ястны сэдэвтэй цагаан өмсгөл, Lemaire-ийн цагаан өнгийн брюк өмдтэй хослол, мөн Saint Laurent-ы сүүн цагаан торон чимэглэлтэй мини даашинз гээд энэ жагсаалтыг үргэлжлүүлбэл дуусашгүй урт болох биз ээ.

Хаанаас худалдаж авах вэ:

Buro.Mongolia

2018-05-11, 11:15

  • Зураг: