Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд

Загвар зохион бүтээгчдийн бүтээлч санаанууд хувцас, загварын салбарт биеллээ олсоор. Олон төрлийн залгааснууд, сонирхолтой чимэглэлүүдээс эхлээд загварын ордон, брэндүүд өвөрмөц хувцаснуудыг урласаар байна. Үүнийг зуны өсгийтэй сандаалуудаас хамгийн их анзаарч болно. Дизайнерууд энгийн, уламжлалт өсгийтэй гутал урлахаас илүү янз бүрийн геометрийн хэлбэр дүрстэй (пирамид, куб, бөмбөрцөг) авангард хэлбэрийн өсгийтийг хийж байна.

Тухайлбал, үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа L'Atelier de Charlotte брэнд цэцгэн хэлбэртэй өсгийтэй сандаалыг гаргасан бол Дуа Липа, Кендалл Женнер, Ким Кардашьян болон Рианнагийн өмсөх дуртай Amina Muaddi брэнд Swarovski шигтгээгээр чимэглэсэн дахин давтагдашгүй өсгийтэй гутлууд дээр мэргэшсэн билээ. Түүнчлэн Jacquemus, Salvatore Ferragamo, Saint Laurent, Givenchy болон бусад олон брэндүүд өндөр өсгийтийн загварыг бүтээх уран сэтгэмжээ идэвхжүүлсээр байна.

Юутай ч эдгээр өсгийтүүд нь таны бүрдүүлсэн төрхийг дараагийн түвшинд авчрах аксесуар болохын сацуу хүн бүрийн анхаарлыг өөртөө төвлөрүүлж чадах гол дүр нь болно хэмээн бид дүгнэж байна.

Sam Edelman
Amina Muaddi
Paloma Barceló
Salvatore Ferragamo
Saint Laurent
Givenchy
«Эконика»
Cult Gaia
Jacquemus
Tom Ford

Buro.Mongolia

2021-06-17, 13:40

  • Зураг: Vogue