Энэ долоо хоногийн таван street style аргачлал

Тэмдэглээд аваарай

Өглөө гэрээс гарахдаа загварлаг хувцасламаар байв ч бодох хугацаа алга уу? Бүсгүй хүн бүрт ийм асуудал тулгардаг болохоор бид долоо хоног бүр уншигчиддаа зориулж загварлаг харагдах таван хялбар аргачлал нийтэлж байхаар боллоо

1      Ягаан + улаан

Ягаан ба улаан өнгөний гэнэтийн хослолыг street style од бүр туршиж байна.


2     Цагаан жийнсэн өмд + цайвар цэнхэр өнгийн цацагтай топ

Цагаан өнгийн жийнсэн өмд сүүлийн үед тренд болоод буй цацаг ба хуниастай даавуун топыг тодотгож өгнө.

3 Тренч цувыг мөрөө ил гаргах байдлаар өмсөх

Мөр ил гаргасан тренд одоо гадуур хувцсанд ч бас хамааралтай боллоо. Тэр дундаа хавар-зун 2017 улирлын хит гадуур хувцас болох тренч цувыг ийм аргачлалаар өмсөх нь таныг street style од шиг харагдуулна.

4 Нэгэн жигд өнгийн хувцаслалт

Зөвхөн нэг өнгө л сонго. Энэ улиралд улаан, улбар шар, шар, цэнхэр, ногоон гээд солонгын бүх өнгө тренд болж байна. Мөн мэдээж хэрэг цагаан ба хар гэх сонгодог өнгөнүүдийг бүү мартаарай.


5 Тунхаглал агуулсан бичигтэй футболка + пиджак

Dior ордны загварын шоун дээрээс эхэлсэн энэ стилистик аргачлалыг та ч бас туршаад үзээрэй.

Ө.Тодгэрэл

2017-04-11, 15:00