Энэ хавар бүгдээрээ Харри Стайлс шиг өдтэй загвар өмсөцгөөе

Хаврын өөдрөг тренд

Харри Стайлсийн 2019 оны Met Gala дээр өмссөн сувдан ээмгийг санаж байна уу? Энэ үйл явдлын дараа сувдан эдлэлийн эрэлт олон улсад 67%-р нэмэгдэж, дуучин ч өөрөө өдөр тутамдаа сувдан зүүлтээр гоёх болсон. Төд удалгүй мөн дизайнер Марк Жейкобс, A$AP Rocky нар сувдыг онцлох болж, бидний Instagram feed ч төрөл бүрийн сувдан эдлэлүүдээр дүүрсэн билээ.

Одоо харин өдөн оруулгатай загваруудыг яг л ийм тавилан хүлээж байна. Учир нь 2021 оны Грэмми шагнал гардуулах ёслол дээр Харригийн стилист Харри Ламберт дуучинд гааны ногоон болон нил ягаан туяануудтай гурван өөр төрлийн өдтэй төрх бүрдүүлж өгсөн бөгөөд үүнээс болж өдөн оруулгатай загварууд хаа сайгүй солд-аут болоод байна.

Харригаас өмнө өдөн загваруудыг саяхан болж өнгөрсөн Парисын загварын долоо хоног дээрх дизайнерууд онцолсон төдийгүй Saint Laurent брэнд хавар-зун 2021 цуглуулгынхаа гол сэдвүүдийн нэг болгосон юм.Тэгэхээр энэ хавар өнгөлөг, өөдрөг өдөн оруулгатай загваруудаар гоёхыг уриалж байна.

Saks Potts
Miu Miu
Georgia Keburia
Prada
Saint Laurent
Balenciaga
Valentino
The Attico
Valentino
George Keburia
Saks Potts
Christopher Kane
Prada
Dries Van Noten
Magda Butrym
Saint Laurent
Cult Gaia
The Attico

Buro.Mongolia

2021-03-16, 16:00

  • Зураг: