Энэ хавар ямар цамц худалдаж авах вэ: 12 тренди загвар

Заавал туршиж үзэх загварууд

Урин дулааны улиралд зориулан ихэнх дизайнерууд цацагтай энгэр, хэтрүүлэгтэй зах, хөвсгөр ханцуй, пастель өнгө, цэцгэн хээ зэрэг романтик элементүүдээр баялаг цамцнууд урлалаа. Vivienne Westwood барокко хэв маягтай сорочка, Chloé цацагтай сорочкаг танилцуулсан бол MSGM аварга том эрвээхий зангилаагаар чимэглэсэн хувилбарыг гаргасан байгаа. Харин ийм цамцнуудыг хэрхэн загварчилж өмсөх вэ гэж үү?

Романтик хэв маягтай загварыг мини юбка, бермуда шоорт, жийнсэн өмд, өргөн брюк гээд ямар ч хувцастай хослуулахад тохиромжтой. Харин гутлын хувьд кет, пүүзтэй хослуулбал чөлөөт төрх бүрдүүлж чадах бол гладиатор сандаал ба mule загвартай хослуулснаар бохо шик хэв маягийг бий болгоно. Ингээд энэ улиралд худалдаж авбал зохих 12 тренди загварыг танилцуулж байна. Эдгээр сонирхолтой эсгүүрүүдийг заавал туршаад үзээрэй.

Buro.Mongolia

2020-04-06, 12:17