Энэ зуны гол тренд: Амьтдын хээг загварчлах шинэлэг арга

Амьтны хүрээлэнд тавтай морилно уу

Олон улсын street style тавцан яг одоо амьтны хүрээлэнг санагдуулж байна. Амьтдын хээг шинэ тренд гэж хэлж болохгүй ч энэ улиралд дизайнерууд стилистикийн хувьд илүү эрх чөлөөтэй байж, ганцхан хээ сонгохын оронд хүссэн бүх амьтдын хээгээ хооронд нь зоригтойгоор хослуулахыг зөвлөсөн байгаа. Тиймээс сүүлийн үеийн street style хувцаслалтууд урьд өмнөхөөсөө цоглог, сонирхолтой байж чадаж байна. Жишээ нь Versace ордон pre-fall цуглуулгадаа тахь болон үхрийн хээг хослуулсан тэгш бус хэмтэй даашинз оруулсан бол Paco Rabanne могойн арьсан хээтэй хүрэм дээр ирвэсний хээтэй хүрэм давхарлан загварчилсан байлаа. Ингээд энэ онд ямар нэгэн хатуу дүрэм, хязгаарт баригдалгүй эмх замбараагүй байдлын гоо үзэсгэлэнг олж хараарай.

Versace

Buro.Mongolia

2019-06-18, 16:00