Энэ зуны шинэ тренд: Сардин загас

Загасны дүрслэлийг хувцсанд буулгав

2023 онд The Little Mermaid кино нээлтээ хийсний дараагаас Mermaidcore буюу лусын дагина сэдэвтэй хувцаслалт ноёлж эхэлсэн билээ. Тэгвэл энэ зун лусын дагина сэдвийн оронд дараагийн далайтай холбоотой хэв маяг дэлгэрээд байна. Энэ бол сардин загасны тренд.

Загасны тухай сэдэв хоолны салбарт яригдахад гайхах зүйлгүй. Гэвч загварын ертөнцөд хүч түрэн орж ирнэ гэж хэн санах билээ. Энэ чиг хандлагыг Staud брэнд анх өнгө өнгийн сардинаар чимэглэсэн даашинз болон сардин загасны лаазны хэлбэртэй цүнх танилцуулж, олон нийтэд дэлгэрүүлсэн. Үүнээс хойш энэхүү чиг хандлага эрчээ авч, улмаар “сардин загасны цүнх” гэх хайлт 300 хувиар өссөн хэмээн Google Trends-мэдээлсэн юм. Мөн “сардин загастай даашинз” хэмээх хайлт хоёр дахин нэмэгдэж, TikTok платформ дээрх #fishermancore хэштэгтай бичлэгүүд сүүлийн зургаан сард 12 сая гаруй үзэлт цуглуулж, давхар Pinterest платформ 2025 оны тайландаа sardinecore чиг хандлага дэлгэрэх төлөвтэй байгааг онцолсон нь байна.

Удалгүй брэндүүд ч энэ чиг хандлагыг даган дуурайж эхэлсэн юм. Тухайлбал Fruity Booty брэнд сардинаар чимэглэсэн усны хувцас, футболка танилцуулсан бол The Vin брэнд сардин хэлбэртэй гар цүнх болон лаазтай загасны консерв шиг харагдах цүнх гаргажээ. Ингээд нэг мэдэхэд энэ жижиг загас хаа сайгүй харагдах болов. Цаашлаад PH5 брэнд 2026 оны cruise цуглуулгадаа загасчлалын сэдвийг багтааж, моделиудын гарт уурга, нэхмэл загас атгуулсан бол Doublet брэнд хавар-зун 2025 улирлын цуглуулгадаа халааснаас нь загасны толгой цухуйсан хүрмүүдийг танилцуулжээ. Мөн Prada брэндийн сурталчилгаанд Кайли Женнер, дуучин Трой Сиван хоёр завин дээр сууж буйгаар дүрслэгдсэн бол Miu Miu-гийн хувьд далайн сэдэвтэй том захтай хүрэм зэргийг багтаасан цуглуулга бүтээжээ.


Staud
Staud
The Vin
The Vin
PH5 Resort 2026
PH5 Resort 2026
PH5 Resort 2026
PH5 Resort 2026
PH5 Resort 2026
Doublet Spring/Summer 2026
Doublet Spring/Summer 2026
Doublet Spring/Summer 2026
Doublet Spring/Summer 2026
Doublet Spring/Summer 2026
Miu miu Upcycled
Miu miu Upcycled
Miu miu Upcycled
Prada
Florette Nacer
Florette Nacer
Florette Nacer
Le Pompon
Le Pompon
Le Pompon

Ц. Усанболор

2025-07-09, 11:38