Нам өсгийтэй Flip-Flop сандаал өмсөх зориг
Зун цагт хөлд эвтэйхэн агаад үл ялиг эмэгтэйлэг сонголт хийхэд хамгийн тохиромжтой загвар бол 2-3 сантиметр нам өсгийтэй углааш гарцаагүй зөв сонголт байж мэднэ. Тэгвэл сүүлийн жилүүдэд нам өсгийтэй углааш, сандаалын хэлбэр загвар олон зуун хувилбаруудтайгаар загварчлагдаж эцэстээ бүсгүйчүүдийн сонголтод эргэлзээ төрүүлэм, сонирхолтой загвар луу хэлбийлээ. Цөөн үгээр тайлбарлавал энэ нь Flip-Flop буюу орчуулбал хөлийн хурууны салаагаар өмсдөг углаашийг нам өсгийтэйгөөр загварчилж буй явдал юм. Хөлийн хуруунуудаа гайхуулах дургүй эсвэл хөлийн хуруу харж чаддаггүй хүмүүст энэ бол хар дарсан зүүд авч сайхан педикюр хийлгэсэн өөртөө итгэлтэй охидод санаа зоволгүй худалдан авах зүйлийн нэгээр тодроод байгаа билээ.
Нэг хэсэгтээ зөвхөн амралт, аялал, зугаалгатай холбогддог байсан Flip-Flop углааш өнөөдөр минимал даашинз, шулуун эсгүүртэй өмд, ажил хэрэгч хослолтой хүртэл зохицсоноор хувцас загварын салшгүй сэдэв болоод байна. Угтаа дан ганц энэ жилээс уг загвар бүсгүйчүүдийн өргөн сонголт байгаагүй билээ. 90-ээд оноос хойш ийм загварууд байсаар ирсэн бөгөөд илүү минимал загвартайгаар танилцуулагдаж байсан үе бий ч энэ жилээс илүү янз бүрийн дизайнтайгаар эргэн ирлээ. Энэ жил дэлхийн дийлэнх брэндүүд өөрсдийн загварын шоундаа танилцуулдаггүй юм аа гэхэд нэрийн дэлгүүрүүдээрээ зарсаар байгаа нь магад энэ загвар өөрөө мөнхийн сэдэв болой.
Иймд энэ зун дэлхийн олон брэндүүд Flip-Flop сандаал онцолж байгааг харгалзан, хэрэв та уг загварыг авахаар зэхэж байгаа бол тус нийтлэлээр тохирсон хувцаслалтуудыг танилцуулж байна.
Даашинз + Flip-Flop нам өсгийтэй гутал
Шулуун эсгүүртэй өмд + Flip-Flop нам өсгийтэй гутал
Богино өмд болон леггингс + Flip-Flop нам өсгийтэй гутал
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт