Намрын эхэн сард бид богино даашинзыг түрийтэй гуталтай хослуулж өмсөнө

Яг л Белла Хадид, Дуа Липа нар шиг

Энэ онд намрын улирал яг хуваарийн дагуу эхэлж, зуны сүүлийн дулаан өдрүүд тийм ч удаан сунжирсангүй ээ. Тиймээс одоо нөхцөл байдалтайгаа эвлэрэн шүүгээнээсээ зузаан хувцаснуудаа гаргаж ирэх цаг боллоо. Гэхдээ шууд л бүгдийн нэг дор өмсөж зузаалах гэж яарахаасаа өмнө хааяа даа +20 градус хүрч байгаа энэ үеийг ашиглан сонирхолтой стилистик аргачлалуудыг хэрэгжүүлээрэй. Бүр тодруулбал яг одоо зуны богино даашинзуудаа урт түрийтэй гуталтай хослуулахыг бид санал болгож байна.

x

Дуучин Дуа Липа жишээ нь хүрэм загварын даашинзыг өвдөг давсан түрийтэй гуталтай хослуулж, харин Белла Хадид Comme des Garçons брэндийн дөрвөлжин хээтэй винтэж даашинзыг урт комбат гутлын хамт өмссөн харагдана. Эдгээр алдартнууд болон street style баатруудаас санаа аван төрхөө бүрдүүлж эхлээрэй.

Jil Sander
Jil Sander
Jil Sander
Khaite
Valentino
Jil Sander

Buro.Mongolia

2021-09-13, 13:29