Dusty Rose болон Tea Rose
Pantone өнгөний институт Нью-Йоркийн загварын долоо хоногийн голлох өнгийг "этгээд ба өвөрмөц" хэв маягтай хэмээн тодорхойллоо. Pantone институтийн гүйцэтгэх захирал Лиатрис Айсман “Өнөөдрийн залуу үеийн төлөөлөгчид өнгө, хээний хослолыг хязгаарлахгүйгээр зоригтой өмсөж байгааг хараад гайхдаг. Тэд өмнө нь огт хослуулж өмсөх боломжгүй байсан усан цэргийн судал, бөмбөлгөн хээ, дөрвөлжин зэрэг эрс ялгаатай дүрсийг чөлөөтэй нэгтгэж байгаа нь шинэ эрч хүчийг авчирч байна. Одоо бол энэ нь бүтээлч, өвөрмөц мэдрэмжийг илэрхийлдэг болж” хэмээн дүгнэжээ.
Загварын долоо хонгийн онцлох гол байр суурийг Dusty Rose болон Tea Rose хэмээх хоёр ягаан суурьтай өнгө эзэлж байгаа бөгөөд Lava Falls хэмээх тод улаан өнгөтэй хослоход этгээд, сонирхолтой дүр төрх бий болгодог байна. Үүнээс гадна Acacia (шар-ногоон), Marina (тэнгисийн хөх), Muskmelon (улбар шар), Alexandrite (цэнхэр-ногоон), Burnt Sienna (улаан хүрэн) зэрэг өнгөнүүд хаврын гол сонголтуудын тоонд багтсан байна. Энэ удаагийн чиг хандлага нь винтэж загварын дахин сэргэж буйтай мөн холбоотой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хуучны болон шинэ элементийг хослуулж шинэлэг, өвөрмөц дүр төрхийг бүтээх эрэлт нэмэгдэж байгааг шинжээчид онцолсон юм.
Мөн энэхүү тайланд улирал үл харгалзан тренд болох өнгөнүүдийг онцолжээ. Үүнд Sage Green болон Sycamore зэрэг ногоон суурьтай өнгөнүүд багтсан ба эдгээр нь завсрын өнгөнд тооцогдох болсон байна. Лиатрис Айсманын хэлснээр, ногоон өнгийг саармаг өнгөний нэг хэсэг гэж үзэх хандлага хүчээ авч байгаа нь байгаль, тогтвортой байдлыг илтгэж буй хэрэг хэмээжээ.
Ингэснээр 2026 оны хаврын голлох өнгө зөвхөн тод, хурц мэдрэмж төрүүлэхээс гадна тав тухтай, тогтвортой мэдрэмжийг ч илэрхийлэх юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт