Пижам загварын хувцастай гадуур явцгаая

Үргэлж гэртээ байгаа мэт

Гэрийн халаат мэт даашинз, “палаццо” пижам загварын өмд ба хослолууд зэрэг яг одоо гадуур гарахдаа өмсөж болох пижам трендийг streetstyle одуудын жишээнээс хараарай

Хотын гудамжаар хаа сайгүй харагдах болсон пижамны тренд энэ зун бүр ч их хүчээ авч, одоо "унтлагын" хувцасыг хаана ч, хэзээ ч өмсөхөд зохимжтой болжээ. Тухайлбал, Флоренц хотод болсон 90 дэх удаагийн Pitti Uomo-д оролцсон Ольга Карпутийн total look-ээс санаа авч болно. Тэр торон нэхээсэн эмжээртэй торгон хослолын гадуур задгай энгэртэй халаат нөмөрч, Puma-гийн спорт загварын үслэг шаахай өмсжээ. Тэгвэл Attico брэндийн үүсгэн байгуулагчид болох Жильда Амброзио ба Жоржия Тордини нар өөрсдийн нэрийн хуудас болсон винтэж загвар бүхий торгоор хийсэн хатгамалтай халаат даашинзаар гоёсон байна. Тэд уг даашинзны дотуур хуучин Кейт Мосс өмсдөг байсан шиг энгийн цагаан футболк ба хатуу жийнсэн өмд сонгожээ. Хэрэв та арай биеэ барьсан төрх бүрдүүлэхийг хүсвэл Ханнели Мустапартугийн хувцаслалтаас санаа авч болох юм. Тэр чөлөөтэй загварын оронд, илүү ажил хэрэгч, 1950-аад оны хэв маягтай, нимгэн пижам цамцан дээр шаахай биш зузаан ултай гутал сонгосон байна.

Верөника Хейлбрюннер
Жанна Дама & Жильда Амброзио
Ольга Карпуть
Ханнели Мустапарта
Элина Халими & Аня Зюрова
Ричард Бьедул
Элизабет фон Гуттман
Маргарет Жанг
Лили Олдридж

Buro.Mongolia

2016-07-22, 08:00

  • Зураг: