Өргөн брюк өмд болон пүүз - энэ намрын шилдэг комбо

Фэшн блогеруудаас санаа авцгаая

Энэ намрын хамгийн хялбар стилистик аргачлал бол өргөн эсгүүртэй сонгодог брюк өмдийг пүүзтэй хослуулах явдал юм. Энэ комбо нь өглөө хувцаслалтаа бүрдүүлэх үед цагийг тань хэмнэхээс гадна дээгүүр нь бараг юу ч өмссөн зохидог давуу талтай. Хамгийн гол нь хувцаснуудаа аль болох саармаг, даруухан өнгөтэй байхаар сонгож, төрхөө деталь багатай байхад анхаарах хэрэгтэй.

Брюк өмд нь бага зэрэг трапеци эсвэл шулуун хэлбэртэй байх хэрэгтэй ба классик хослолын материал эсвэл торгоор хийгдсэн байж болно. Пүүзний хувьд 90-ээд оны том, болхи загварууд, Adidas Stan Smith зэрэг энгийн цагаан загварууд гээд ямар ч байх боломжтой. Харин дээгүүрээ oversize ноосон цамц, торгон сорочкан цамц, сүлжмэл корсет зэрэг хүссэн загвараа цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өмсөөрэй.

Төрхөө илүү гоёмсог болгохыг хүсвэл шүрэн бугуйвч, хүзүүний өргөн гинж, геометрийн хэлбэр дүрстэй ээмэг зэрэг гоёл чимэглэлүүдээр баяжуулж болох юм. Мөн багет хэлбэрийн гар цүнх эсвэл минимал хийцтэй шопер цүнх төрхийг тань бүр ч загварлаг харагдуулна.

Buro.Mongolia

2020-09-02, 15:00