Стилистийн зөвлөгөө: Лофер гутлаа оймстой өмсөж эхэлцгээе

Яг л арван жилдээ эргээд орсон мэт

Урт, цагаан оймс болон классик загварын лофер бол намрын шилдэг стилистик аргачлалуудын нэг юм. Белла Хадид л гэхэд саяхан өөрийн Instagram хуудаснаа жийнсэн шоорт, даавуун цамц болон цагаан урт оймс, лофертой зургаа нийтэлсэн байгаа. Энэ нь сэрүүн өдрүүдэд хөл дулаан байлгах, лофер гутлыг өмсөхөд илүү эвтэйхэн болгох маш практикал тренд юм.

Ийм стилистик аргачлалыг Chanel брэндийн намар-өвөл 2020 улирлын загварын шоу дээрээс, мөн Gucci брэндийн хамгийн сүүлийн цуглуулгуудын зураг авалтууд дээрээс олж харах боломжтой. Ингэхдээ дизайнерууд оймстой лоферыг брюк өмд, мини юбка болон захтай цамцтай хослуулан ахлах сургуулийн дүрэмт хувцас мэт стиль бүрдүүлсэн байлаа.

Хэрвээ та энэ есдүгээр сард арван жилийнхээ он жилүүдийг эргэн дурсаж байгаа бол доорх зургуудаас санаа аван, цагаан оймстой лоферыг туршаад нэг үзээрэй.

Buro.Mongolia

2020-09-08, 16:00