Төгс стайлинг: Урт даашинз ба сул пиджак

Яг одоо хэрэгжүүлэх стилистик аргачлал

Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид брюк өмд ба сул пиджакийн хослолыг ахин дахин өмсөж, яг л жийнсэн өмд ба цагаан футболканы адил хувцасны шүүгээнийхээ үндэс болгоод байсан билээ. Мэдээж хослол моданаас гарна гэж хэзээ ч байхгүй тул хослол өмсөхөө зогсоосны хэрэггүй. Гэхдээ энэ улиралд бид танд хувцаслалтдаа ялимгүй өөрчлөлт оруулан нэгэн шинэ стилистик аргачлал туршиж үзэхийг санал болгож байна. Тэр нь oversize эсгүүртэй пиджакийг газар хүрсэн урттай, намирсан даашинзтай хослуулах явдал юм.

Бид ихэвчлэн урт даашинзыг үдшийн өмсгөл гэж хүлээж авах нь элбэг байдаг ч зөв стайлингийн ачаар хамгийн хээнцэр даашинзыг ч хүртэл энгийн, өдөр тутмын уур амьсгалтай болгох боломжтой. Харин энэ улирлын хувьд та урт даашинз дээр пиджак давхарлаж, доор нь кет, ковбой загварын гутал эсвэл өсгий нь онгорхой шаахай өмссөнөөр чөлөөтэй, загварлаг төрх бүрдүүлж болно. Даашинзаа сонгохдоо 1970-аад оны цэцгэн хээтэй, хуниастай эсвэл тэгш бус хэмтэй, нэгэн жигд өнгөтэй эсвэл эрээн гээд өргөн сонголт байгаа ба анхааралдаа авах хэрэгтэй цорын ганц шалгуур нь сул эсгүүртэй байх учиртай юм шүү.

 

 

Buro.Mongolia

2019-04-05, 17:48