Улирлын хамгийн том тренд: 2000-аад оны сандаал

12 шилдэг загвар

Энэ улиралд бид карго өмд өмсөж, үсээ анхаарал татам хавчаар болон обручаар чимж, гартаа жижиг цүнх барин бүхэлдээ 2000-аад оноос эргэн ирсэн мэт хувцаслаж байгаа билээ. Гэхдээ ганц зүйл дутагдаж байгаа нь илүү дулаан өдрүүдэд бидний шүүгээнд нэвтрэн орж ирэх маш минимал хийцтэй сандаал юм. Ганц, хоёрхон нарийхан оосор дээр тогтох намхан эсвэл дундаж өсгийтэй сандаал нь маш олон брэндийн шинэ цуглуулгад багтжээ. Жишээ нь Gianvito Rossi ба Giuseppe Zanotti брэндүүд өсгий хэсгээрээ оломгүй угладаг хувилбар санал болгосон бол, Rejina Pyo ба Stella McCartney нар 2000-аад онд жинхэнэ хит болж байсан нарийхан өсгийтэй загварыг гаргасан байна. Харин ByFar брэнд дөрвөлжин хоншоортой сандаалыг алтлаг, тод ягаан, могойн хээтэй гэх мэт нийт 10 өнгөний сонголттойгоор худалдаалж эхэлжээ.

Buro.Mongolia

2019-05-10, 16:00