Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама

Яг одоо ямар малгай өмсөх вэ?

16-р зууны Оросын хаад, ноёдын (догшин Иван) өмсдөг байснаар нь мэдэх үслэг малгай энэ цаг үеийн загварын чиг хандлагаар тодроод байна. Мэдээж тухайн үед уг малгайг олон зуун үнэт эдлэлээр чимэглэдэг байсан бол орчин үеийн дизайнерууд илүү энгийн, ямар нэг онцгой чимэглэлгүй атлаа хэмжээний хувьд урьдынх шигээ том хувилбарыг санал болгож байна.

Уг загварын малгайгаар Белла Хадид, Рианна, Хейли Бибер, Кендалл Женнер зэрэг загварын салбарын алдартнууд өдөр тутмын төрхөө бүрдүүлэх дуртай. Жишээ нь, Рианна Лондон хотоос гаралтай Benny Andallo брэндийн үслэг малгайгаа зөвхөн хүйтэнд ч гэлтгүй зуны улиралд футболка болон өсгийтэй сандаалтай хослуулдаг онцлогтой.

Хэрэв та энэхүү панама загварын үслэг малгайнаас худалдан авахаар шийдсэн бол аль болох тод өнгөөс нь сонгохыг зөвлөе. Учир нь бид өвлийн улиралд ихэвчлэн хар, саарал, бор гэх мэт саармаг, бараан өнгийн хувцас өмсдөг учраас малгай, ороолт, бээлий зэрэг тод аксесуарууд төрхийг хэт уйтгартай биш, өнгөлөг харагдуулна. Түүнчлэн амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалздаг хүмүүст зориулан Stand Studio, Apparis брэндүүд эко материалаар урласан малгайнуудаа санал болгож эхэлжээ.

Pinko
Furland
Apparis
Kussenkovv
Furland
Ruslan Baginskiy
Stand Studio
Kussenkovv
catarzi

Buro.Mongolia

2021-11-29, 10:02