Загасчны сандаал: Ямрыг худалдан авч, юутай хослуулах вэ?

Энэ зуны гутлын тренд


Өргөн, сүлжмэл хийцтэй арьсан сандаалыг англиар fisherman sandals гэж нэрлэдэг. Хэдийгээр түүхэндээ ийм сандаалыг эрчүүд ихэвчлэн өмсдөг байсан ч энэ улиралд эмэгтэй цуглуулгуудад давамгайллаа. Харин бид уншигчдадаа зориулж ийм төрлийн сандаалыг юутай хослуулж, дизайн нь ямар байх дээр анхаарахыг онцолсон стилистик зөвлөгөө бэлтгэлээ.


Намхан өсгийтэй цэмцгэр сандаалыг бэлхүүс тодотгосон хуниастай даашинзтай хослуулж, зөөлөн арьсан материал бүхий тод өнгийн цүнхээр төрхөө чимээрэй. Мөн анхаарал татам бугуйвч болон дөрвөлжин хэлбэртэй нарны шилний тусламжтай илүү загварлаг харагдах боломжтой.

COS хуниастай даашинз
LEXX FINGER MARCHÉ сандаал
LOEWE гар цүнх
MANGO нарны шил
JIL SANDER бугуйвч

Илүү эрэгтэйлэг хийцтэй сандаалыг брюк өмд, майка болон богино ханцуй бүхий товчтой цамцтай хослуулж, ингэхдээ ерөнхийд нь саармаг өнгөнүүдээр дагнаарай. Харин аксесуарын хувьд тод улаан гар цүнх, том хүрээтэй нарны шил зэрэг өвөрмөц сонголт хийж болно.

HEREU гар цүнх
GUCCI нарны шил
ARKET цамц
ARKET брюк өмд
COS майка
JIL SANDER сандаал

Халуун зуны өдөр их хотын гудамжаар алхахад зориулагдсан биед эвтэйхэн төрхийг илүү зөөлөн арьсаар хийгдсэн сандаал, тус сандаалтай ижил өнгийн том гар цүнх, сул эсгүүртэй даашинз болон нарны шилний тусламжтай бүрдүүлээрэй.

BOYY гар цүнх
THE ROW сандаал
P.Y.E нарны шил
JIL SANDER бугуйвч
ACNE STUDIOS даашинз

Buro.Mongolia

2021-05-24, 15:35