Загварын тайзнаас суралцацгаая: Ковбой гутлыг хэрхэн загварчлах вэ

Хавар-зун 2020 улирлын нэгэн тренд

Celine, Saint Laurent, Marc Jacobs зэрэг хэд хэдэн брэндүүд хавар-зун 2020 цуглуулгадаа ковбой загвартай гутлыг танилцуулсан байгаа. Тэгвэл хувцаслалтад тань фестивалийн уур амьсгал нэмэх ковбой гутлыг хэрхэн загварчлахыг загварын тайзнаас суралцацгаая.

Ковбой гутал нь загварлаг атлаа ажил, чөлөөт үе гээд ямар ч нөхцөлд загварчлан өмсөхөд тийм ч их хичээл зүтгэл шаарддаггүй загваруудын нэг юм. Marc Jacobs , Paco Rabanne болон Rag & Bone брэндүүд ковбой гутлыг цацагтай хүрэм, жийнсэн өмдтэй хослуулан Техасаас ирсэн мэт төрх бүрдүүлсэн бол Christopher Kane, Isabel Marant, Philosophy брэндүүд даашинзтай хэрхэн гайхалтай зохицдог болохыг харуулсан юм. Түүнчлэн Celine болон Saint Laurent брэндүүд ковбой гутлыг сорочка, пиджак зэрэг ажил хэрэгч загваруудтай хослуулсан байгаа.

 

 

Buro.Mongolia

2020-04-23, 17:55