Жиндүүхэн өдрүүдэд өмсөх V энгэртэй ноосон цамц

Зун цаг дуусаж, намрын сэрүү орсон эдгээр өдрүүдэд их хотын бүсгүйчүүдийн хувцаслалтын энгийн атлаа найдвартай сонголт бол ноосон цамц. Тэр дундаа V энгэртэй загвар энэ улиралд эргэн ирж, өдөр тутмын хувцаслалтын голлох сонголтуудын нэг хэвээр байна.

Энэ жилийн намар-өвлийн Ralph Lauren, Giorgio Armani, Miu Miu, Dior тэргүүтэй брэндүүдийн цуглуулгуудыг харахад сонгодог сүлжмэл эдлэлүүдийг орчин үеийн хэлбэр, ондоо хэв загварын хувцастай хослуулах хандлага тодорхой ажиглагдана. Үндсэндээ өдөр тутамдаа өмсөөд гарахад хамгийн амар сонголтуудын нэг хэр нь зөв хослуулсан тохиолдолд дүр төрхийг бүхэлд нь цэгцтэй, загварлаг харагдуулж болдог нь V энгэртэй ноосон цамцны давуу тал юм. Өөрөөр хэлбэл, сэрүүхэн өдрүүдэд шүүгээнээсээ гаргаад л өмсчхөж болох, хувцаслалтыг аврах “гарын доорх материал” гэж хошигнон тодорхойлж болохоор. Тэгвэл энэ улиралд V энгэртэй ноосон цамц street style хэмнэлд хэрхэн шинэ өнгө аястайгаар нийцэж байгааг түүвэрлэн хүргэж байна.

Ж.Булган

2026-08-19, 12:44