Байгальд ээлтэй нүдний шил бүтээжээ

Ухамсартай

Берлиний Crafting Plastics дизайн студи байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулсан хуванцараар нарны шил бүтээжээ

Өнгөрсөн долоо хоногт Миланы iSaloni үзэсгэлэн дээр танилцуулагдсан энэхүү нүдий шилний цуглуулга нь цаг хугацаа болон орчин тойрны нөлөөнд задардаг шинэ төрлийн хуванцар материалаар хийгджээ. Хуванцарыг бүтээхдээ эрдэнэ шишийн цардуул, тапиока, чихрийн нишингэ зэрэг ургамлын түүхий эд ашигласан бөгөөд өдөр тутмын эдэлгээг даахуйц бат бөх чанартай гэнэ.

Collection 1 нэртэй энэхүү нүдний шилний цуглуулгад одоогоор нийт арван загвар багтсан байна. Уг нарны шилийг бүтээсэн дизайн студийн хэлж буйгаар бол тэд моодноос гарсан эд зүйлсийг хаях биш дахин ашиглах боломж бий болгох зорилготой байсан ажээ.

Buro.Mongolia

2016-04-27, 09:00

  • Зураг: