Амьдралын тав тухыг бодолцон, байгальтай ойр амьдрах хүсэлтэй хэн бүгдэд зориулагдсан тансаг зэрэглэлийн Casa Da Vinci Condo & Villa цогцолбортой танилцъя.
Дэлхий ертөнцийг тольдон харах өнцөг хүн бүрд өөр. Цэцэгсийн өнгө, тэнгэрийн туяа, салхины хэм бидний мэдрэхүйд адилгүй, өөрөөр буудаг. Байгал дэлхий өөрөө хамгийн аугаа зураач, мөн хамгийн аугаа бүтээгч билээ. Нарны алтлаг туяаг арьсандаа шингээн мэдрэх, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах, цэнгэг нуурын хөвөөгөөр амс хийн суух гэх мэт олон таашаалыг бид зөнгөөрөө хүсэж л байдаг. Амжилт өөд, хүсэл мөрөөдлийнхөө араас явах зам урт, богино ямар ч байлаа гэсэн гэр бүлтэйгээ тухтай амьдрах орон зай хамгийн чухал. Гагцхүү тэнд бидний хамгийн тод, хэзээ ч мартагдахгүй дурсамж бүтдэг билээ. Амьдралын тав тухыг бодолцон, байгальтай ойр амьдрах хүсэлтэй хэн бүгдэд зориулагдсан тансаг зэрэглэлийн Casa Da Vinci Condo & Villa цогцолбортой танилцъя.
Энэхүү бүтээн байгуулалт нь NCD группийн өмнө хэрэгжүүлсэн Casa Da Vinci 17га газрын хамарсан хотхонтой уулын аманд зэрэгцээ хэрэгжиж буй төсөл юм. Ингэхдээ инженер болон барилга төлөвлөлтийн мастеруудын шийдлээр өрхийн амар тайван амьдрах хувийн орон зайг нэн тэргүүнд чухалчилжээ. Condo and Villa буюу Кондо апартмент болон Вилла хэмээх эдгээр хоёр төслийн гүйцэтгэл өөр хоорондоо хамгийн зөв шийдлээр сүндэрлэж агаарын солилцоо, нарны тусгал, хэт олуулаа нэг дор байх хөршийн холбоог харгалзан үзэж аль болох амар тайван байдлыг чухалчилж сууц давхартаа ердөө хоёр айл байхаар төлөвлөжээ. Арцатын дунд аманд байрлах NCD группийн бүх төслүүд хоорондоо нягт уялдаж, айл болгон ижил тэгш байдлаар байгалийн сайхныг мэдэрч, ногоон байгууламж, NCD группийн бүтээлч сэтгэлгээний илрэл болсон хиймэл нуур зэрэг олон талт шийдлүүд нь гагцхүү оршин суугчдын амар амгалан байдлыг эрхэмлэн бүтээгджээ.
Леонардо Да Винчи
Суут сэтгэгч Леонардо Да Винчи угтаа Италийн Винчи тосгонд мэндэлсэн бөгөөд түүний суу билэг, бүх зүйлийн утга учрыг тайлах гэсэн хурц ухаан Винчи тосгонтойгоо салшгүй холбоотой байсан гэж судлаачид тайлбарладаг. Дан ганц уран зургийн салбарт бус механик инженерчлэл, хүний биеийн анатомийн судалгааг нарийн судалж байсан тэрээр хүн болон байгалийн уялдааг ч нарийн тайлбарлаж чадсан тухайн цаг үеийнхээ амьд домог байсан билээ.
Өөрийн нүдэндээ буулгасан дүрслэлийг гаргууд сайн буулган зурдаг байсан Леонардогийн бүтээлүүд дэлхийд одоогоор ердөө 15 ширхэг байгаагийн хамгийн алдартай Мона Лиза буюу Жоконда эмэгтэйн хөрөг зураг дан ганц Луврын музейн алдарт үзмэр бус дэлхий дахины соёлыг гэрчлэх өв хэмээн үздэг билээ. Харин Леонардогийн инженерчлэл, геометр, хүний биеийн анатомийн тухай гар бичмэл 6000 гаруй байдаг нь та бидний зол гэлтэй. Түүний хот төлөвлөлтийн шинэ үзэл санааг тусгасан эрдмийн бүтээл, өгүүлэл, сэргэн мандалтын үеийн логик, инженерчлэлийн шийдэлттэй тогтвортой бүтээн байгуулалт, гүүр, ордон, сүмийн загварууд нь одоо ч барилга архитектурын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг онцлох нь зүйтэй болов уу. Түүний ертөнцийг үзэх олон уургач үзлээс NCD групп эш татаж өөрсдийн төслийг Casa Da Vinci Condo & Villa хэмээн нэрлэжээ. Зөв бүтээн байгуулалт, гэрлийн тусгал, барилга тус бүрийн геометр хуваалт, хүнд ээлтэй архитектурын гайхамшгийг нэг дор цогцлоожээ.
Casa Da Vinci төслийн кондо апартмент нь архитектурын өвөрмөц шийдлээр ялгарахаас гадна, олон давхар орон сууц барихаас татгалзаж цөөн айлтай амар тайван орчныг бүрдүүлэх зорилгоор 5 давхар хүртэл барьжээ. Давхар бүрд зөвхөн 2 айл төлөвлөгдсөн нь оршин суугчдын хувийн орон зайг дээд зэргээр хангасан, хүн амын нягтаршил багатай тайван амьдрах нөхцөлийг бий болгосон. 1,5 давхрыг хамарсан дуплекс сууцны гол онцлог нь 4,2метр өндөр таазтай зочны өрөө, гал тогооны хэсэг бөгөөд шалнаас тааз хүртэл цэлгэр саруул цонх нь өрөөг илүү орон зайтай, тав тухтай харагдуулна.
Төслийн хамгийн дээд давхарт 238мкв талбай бүхий 5 өрөө пентхаус бий бөгөөд дөрвөн зүг рүү харсан цонхны харууцтайгаараа онцлог. Мөн баруун болон зүүн талдаа тус бүр 40 мкв бүхий саруул террастай байхаар төлөвлөсөн нь оршин суугчдад гэрээсээ гаралгүйгээр цэвэр агаарт амрах, байгалийн үзэмжийг тольдох боломжийг олгох билээ.
Casa Da Vinci кондо апартментийн интерьер нь Модерн хэв маягийг түлхүү ашигласан бөгөөд онцлогтой. Энэхүү хэв маяг нь дүрс, геометрийн орчин үеийн, практик хэрэглээг дээдэлсэн тоглолт бүхий загварлаг тавилга, энгийн боловч тансаг хийцлэл, чамин дэгжин чимэглэлүүдийг уусган төгс зохицлыг бий болгожээ.
Модерн интерьерийн гол онцлог нь эргономик хэрэглээг чухалчилдаг бөгөөд тавилга, орон зайн зохион байгуулалт нь өдөр тутмын хэрэгцээнд бүрэн нийцсэн байдгаараа онцлог. Энэ урсгал нь дэлхий даяар хамгийн түгээмэл, хүмүүсийн дуртай хэв маяг бөгөөд олон төрлийн дотоод засал чимэглэлийн урсгалууд модерн хэв маягаас улбаалан хөгжсөн байдаг.
Өрөө бүрд үндсэн суурь өнгөнүүд дээр нэмэлт нэг өнгийг симметрик буюу давтамжит байдлаар оруулж өгсөн нь орчинд амьд, тод мэдрэмжийг бий болгодог. Мөн орчны өнгөний сонголтыг захиалагч өөрийн хүсэлтээр өөрчилснөөр шинэ интерьер, шинэ мэдрэмж үүсэх боломжтой бөгөөд энэ нь хүн бүрийн сонирхолд нийцэх уян хатан шийдэл болсон юм.
Casa Da Vinci төслийн дөрвөн давхар вилла сууц нь орчин үеийн төлөвлөлт, шинэлэг загварын шийдэлтэйгээр оршин суугчдад тав тух, байгалийн гэрлийг дээд зэргээр мэдрүүлэхээр бүтээгдсэн. Энэхүү вилла нь дуплекс хаус, пентхаус, апартмент-аас бүрдэх бөгөөд давхар бүрд мөн л 2 айл байхаар төлөвлөсөн байна.
Дуплекс хаус нь 2 давхраас бүрдэх бөгөөд зочны өрөө нь 6.1 метр өндөр таазтай, шалнаас тааз хүртэл саруул том цонхтой. Энэ нь орон зайг цэлгэр харагдуулахаас гадна байгалийн гэрлийг өдрийн турш хангалттай нэвтрүүлнэ.
Виллад байрлах бүх айлууд 3 талын цонхтой байхаар төлөвлөгдсөн нь байгалийн гэрлийг өдрийн турш хангалттай хэмжээгээр нэвтрүүлж, хотхоны тохижилт, үзэмжийг тольдох боломжийг олгодог.
Классик контемпорари хэв маяг шингээсэн Виллагийн интерьер нь дэгжин атлаа практик байдлыг хослуулсан. Энэхүү загвар нь хэт хүнд биш, хэт энгийн биш бөгөөд байгалийн модон хийцлэл, классик урсгалын элементүүдийг орчин үеийн модерн тавилга, контемпорари чимэглэлтэй төгс зохицуулсан.
Гэгээлэг бөгөөд үндсэн натурал өнгөнүүдийг ашигласан ба оршин суугч өөрийн хүссэнээр нэмэлт өнгийг өөрчлөх, декор нэмж интерьерээ шинэчлэх боломжтой.
Эцэстээ хүн бүрийн хүсдэг амьдрал өөр хэдий ч тайван өглөө, нарны алтлаг туяатай золгон мэндчилэх бидний хүсэл нэг биз ээ. Та бидний хүсэл тэмүүлэл, их хотын хэмнэл хурдтай ч энд цаг хугацаа арай өөрөөр хөвөрдөг. Илүү тайван, илүү амар амгалан. Нар өдрийн турш зөөлөн гэрлээ цацруулж, уулсын хормойгоор исгэрэх салхи сэтгэлд тайвшрал өгнө. Da Vinci гэх төгсгөлтэй эдгээр бүтээн байгуулалт нь тансаглал гэдгийг магтан дуулах бус амьдралынхаа хором мөч бүрийг утга учиртай өнгөрүүлэхэд тань туслах цогц орон зай юм. Casa Da Vinci Condo & Villa-д тавтай морил.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Casa Da Vinci Condo & Villa
Утас: 7507-5050
Вэбсайт: www.casa-davinci.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт