Christopher Kane-ы дотроо сарнайтай ширээний чимэглэл

Хязгаарлагдмал цуглуулга

Их Британий дизайнер Кристофер Кейн дотроо сарнайтай "пресс-папье" бүтээсэн байна

Тэрээр саяхан 8x8 сантиметрийн хэмжээтэй, дотроо сарнайтай, шилэн шоо хэлбэрийн "пресс-папье"-г танилцуулжээ. Энэхүү ширээний чимэглэл нь 125 долларын үнэтэй бөгөөд дизайнерын хэлж буйгаар бол ажлын өрөөнд романтик уур амьсгал нэмэх гэнэ. "Lost and Found" нэртэй энэхүү ширээний чимэглэл нь нийт 50 ширхэг л хийгдсэн бөгөөд тус бүрт нь тусгай дугаар ба нэрийг нь сийлж өгчээ.

Buro.Mongolia

2016-07-15, 12:00

  • Зураг: