Дали явсан ч бүтээл нь амьд: Barcelona Design-ы сюрреалист интерьер

Урлагийг дэмжиж

BD Barcelona Design компани Далигийн бүтээлийг ашиглах албан ёсны эрхтэй дэлхийн цөөн хэдэн компанийн нэг нь билээ. Энэ боломжийг ашиглахгүй орхивол нүгэл хийснээс өөрцгүй юм

Испани улсын BD Barcelona Design компанийг каталогиос нь л харахад урлагийн бүтээлүүд дээр тулгуурласан интерьерээс өөр зүйл хийдэггүй болох нь харагдана. Зарим төсөл нь бүтээгдэхүүнүүдийг хэт этгээд, хэт гоё (яг л компанийн үүсгэн байгуулагчийн найз байсан Дали шиг) байлгах гэснээс үүрэг нь алдагддаг байна. Таалагдах, таалагдахгүй нь үйлчлүүлэгчдийн асуудал ч эргэлзээгүй тэд сонгодог байна. BD Barcelona Design компани 1970-аад онд байгуулагдсан цагаасаа л олон тооны үйлчлүүлэгчидтэй байсаар иржээ. Тийм ч учраас үйлчлүүлэгчид нь тавилга заавал "тухтай" болон "гоё" байх албагүй ба урлагийн бүтээл ч болох боломжтой гэдгийг ойлгосон байна.

Salvador Dali, "Woman with a head of roses", 1935

Тавиур барьж буй сармагчины дүртэй ширээ, харийнхныг санагдуулам ваар, усны гадаргуу шиг сандал гэх мэт төслийн зохион бүтээгчдийн зоригтой бүтээлүүд нь бүх хүмүүст зориулагдаагүй ба үүгээрээ ч онцлог юм. Бүх л хүмүүсийн дассан энгийн тавилгууд бидэнд бол хэтэрхий уйтгартай.

Төслөөс Leda сандал, ширээ, Barceli and Muletas Cajones гайхалтай үзэсгэлэнт чийдэн зэрэг Испанийн зан төрхийг шингээсэн бүтээлүүд бидэнд илүү их таалагдлаа.

Salvador Dali, "Reclining girl in sheep", 1942

Б.Энхжин

2015-11-27, 15:00

  • Зураг: