Мөрөөдлийн зүйл: Drift Bench

Дуураймал чулуу

Drift Bench сандлыг анх харахад яг л жинхэнэ чулууг эмтэлж хийсэн мэт харагдана

Дизайнер Фернандо Мастранжело бетоноор уран бүтээлээ туурвихдаа гаргууд нэгэн юм. Түүний Instagram хуудсыг сонирхоход л та ямар гайхалтай зүйлс бүтээдгийг нь төвөггүйхэн харж болно. Жишээ нь Drift Bench сандал яг л жинхэнэ чулууг зорж бүтээсэн мэт харагдах болов ч цемент, өнгөт элс, нунтагласан шилээр бүтээгдсэн байна.

Энэхүү сандлыг худалдаалахаар бүтээгээгүй ч Фернандо Мастранжелогийн өвөрмөц хоолны ширээ, кофены ширээ зэрэг бусад бүтээлийг түүний албан ёсны сайтаас худалдан авах боломжтой.

Б.Амина

2016-02-04, 09:00