Grasslamp: Мини зүлгээр чимсэн ширээний чийдэн

LED- гэрэл

Өвлийн улиралд тэр бүр олддоггүй зүлэг, зүлэгний нялх үнэрийг өгөх Grasslamp-тай танилцана уу

Зузаан хөрс шаардалгүй, зөвхөн LED гэрэл болон усны тусламжтай ургадаг зүлэгтэй ширээний гэрлийг Kickstarter дээр танилцууллаа. Энэ мини цэцэрлэгт хүрээлэнг ургуулахад тийм ч их хүч хөдөлмөр шаардагдахгүй. Зүлгийг өдөрт нэг л услахад хангалттай ба долоо хоногийн хугацаанд Grasslamp-ын хар эсвэл цагаан (сонголтоороо) хүрээн дотор шинэхэн өвс ургана. Цаашлаад илүү амархан болно. Эхлээд гэрэл рүү, дараа нь цонхны цаана харагдах өвлийн дүр зургийг харж, дараа нь ахиад л зүлэг рүүгээ хараад дараа нь цас руу харна. Ингээд Kickstarter-ийн төслийг дэмжсэндээ өөрийгөө магтаж, баярлаж, бас бяцхан ч гэсэн цэвэр агаарыг өөртөө бэлэглэсэндээ урамших хэрэгтэй. Нэмж хэлэхэд тэдэнд дэмжлэг илүүдэхгүй шүү.

Б.Энхжин

2015-12-09, 10:00

  • Зураг: