Хонг Конг дахь футуристик уур амьсгалтай дуурийн театраар зочилцгооё

Нэгдүгээр сард нээлтээ хийжээ

Хонг Конгын урлаг, соёлын төв болсон Цзюлун дүүрэгт Xiqu Center хэмээх дуурийн театр, студи, боловсролын төв зэргээс бүрдэх 29,000 м2 талбай бүхий соёл урлагийн цогцолбор нээлтээ хийлээ. Футуристик уур амьсгалтай энэхүү архитектурын зураг төслийг Канадын Revery Architecture компани гаргасан ба зураг төслийг гаргахдаа дэнлүүнээс бүтээлч санаа авчээ.

Үндэсний соёл болон модерн хэв маяг, футуризмыг нэг дор шингээж чадсан Xiqu Center-т 1000 гаруй суудал бүхий театр, лекцийн танхим, үзэсгэлэнгийн танхим, хулсан цэцэрлэгт хүрээлэн болон дэлгүүр, ресторан зэрэг байрлах ажээ. Xiqu Center-ийн үүсгэн байгуулагчид уг цогцолбороор дамжуулан Хятадын урлаг, соёлыг модерн, контемпорари байдлаар шинэ үеийнхэнд сурталчлах зорилготой гэдгээ онцлоод байгаа юм.

 

Buro.Mongolia

2019-02-18, 14:08