Хятадад хадан дунд толиор хийсэн гүүр барина

Өндрөөс айдаггүй хүмүүст зориулав

Францын Martin Duplantier Architectes компани Хятадын Улиньюань уулын баруун хэсэгт жуулчдад зориулсан шинэ гүүр ба хонгилын төслийг танилцууллаа. Энэхүү төслийн эхний байгууламж нь "Water Mirror" гэх хоёр хадны хооронд барьсан зууван хэлбэртэй гүүр юм. Энэхүү гүүрийг толин хавтан, зэвэрдэггүй ган ба шилээр хийсэн бөгөөд эргэн тойрны байгальтайгаа уусч харагддаг.

"Бид байгалийн гоо үзэсгэлэнг өөрчлөхийг хүсээгүй. Бидний гол зорилго бол хүрээлэн буй орчинтойгоо зохицох цогцолборыг бүтээх байсан" гэж уг төслийн зохион бүтээлчид ярьжээ.

Martin Duplantier Architectes гүүрнээс гадна, янз бүрийн өндөрт байрлах салхилах тавцан, зочид буудал ба кафе барихаар төлөвлөж байна.

Buro.Mongolia

2016-12-19, 14:00

  • Зураг: