LEGO - Олафур Эллиасоны Нью-Йорк дах утопи

Хамтын найрсаг бүтээл

Энэхүү инстоляцийн бүтээн байгуулах үйл явц өмнө нь Албани, Копенхагенд гүйцэтгэгдсэн ба одоо Нью-Йоркийн ээлж иржээ. Урлаг, нийгмийн шинжтэй энэхүү туршилт Элиассоны анхаарлыг 2005 оноос хойш татаж байгаа юм. Төслийн гол үнэт зүйл нь хүссэн хэн бүхэн хотын зохион байгуулалтанд гар бие оролцож, хамтдаа бүтээх явдал юм. Олафур Нью-Йоркийн хотын нэр хүнд бүхий архитекторын пүүсүүдтэй хамтран, 2 тонн шахам жижиг цагаан хэсгүүдээс бүрдсэн хотын үндсэн  LEGO барилгуудыг бүтээж, бусад үзэгчид нэмэлт өөрчлөлтүүдийг мэргэжлийн уран бүтээл дээр сольж, байшингуудын юмуу ногоон байгууламжийн дүр төрхийг хувиргаж болно.

Нэгэн зорилготой хамтын хөдөлмөр LEGO-ертөнцийг бүтээхэд бүгдийг нэгтгэсэн учиртай. Дашрамд хэлэхэд энэхүү үйл ажиллагааны үеэрх хөгжим нь барилгын ажил өрнөж буй чимээ шуугианы дуу ба уран бүтээлийн явцад нөлөөлөхөөргүй тийм аяархан.

2015-07-02, 22:45

  • Зураг: Buro 24/7 Russia