Хөгжим тоглуулагч New Black

Caruso

Дизайнер Паоло Каппелло маш өвөрмөц спикерийн дизайн гаргажээ

Сүүлийн хэдэн жил дуу, хөгжим тоглуулагч "спикер"-ийг аль болох жижиг хэмжээтэй байх тал дээр дизайнерууд хичээж ажилладаг болсон. Харин New Black студи болон дизайнер Паоло Каппелло том бөгөөд маш өвөрмөц загвар бүхий спикерийн дизайныг бүтээжээ. Caruso спикерийн их биеийг хатуу модоор хийсэн бөгөөд харин дуу гаралтын хэсгийг керамикаар шийдсэн байна. Өвөрмөц спикер Bluetooth сүлжээгээр холбогдон дуу тоглуулах давуу талтай болохоор бүх төрлийн ухаалаг төхөөрөмжтэй холбон хөгжилдөж болох нь ээ.

Б.Амина

2016-01-04, 11:00

  • Зураг: