Nike брэндийн байгуулсан Христийн сүм дахь спорт цогцолбор

Хүүхэд залууст зориулжээ

Чикаго хотод байрлалтай Христийн сүмд Nike брэнд дахин засвар хийж спорт цогцолбор байгуулжээ. Энэхүү сүм 1885 онд баригдаж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ашиглалтаас гараад байсан байна. Сагсны талбай, фитнесс заал, хувцас солих өрөө зэргээс бүрдсэн уг спорт цогцолборыг байгуулахад нийт найман сарын хугацаа шаардагджээ.

"Just Do It" нэртэй энэхүү цогцолбор нь хүүхэд залууст зориулсан гэдгээрээ онцлог юм. "Чикаго хотын хувьд сагсан бөмбөг гэдэг нь маш утга учиртай зүйл билээ. Энэхүү спорт цогцолборт олон хүүхэд багачууд бэлтгэл сургуулилт хийн, амжилтанд хүрэхэд нь туслах болно" хэмээн Nike брэнд тайлбарлалаа. Уг спорт цогцолборт хүүхэд залуучуудад зориулсан сагсны сургалт, спортын холбогдолтой workshop-уудыг алдартай дасгалжуулагч нар явуулах юм.

Шинэ цогцолборын нээлт дээр Chicago Bulls багийн домогт тоглогч Скотти Пиппен уригдан ирж, сагсан бөмбөгөөр хичээллэгч залуустай уулзаж, тэдэнд урам зориг өгөх илтгэл тавьжээ.

 

Nike has turned the Church of Epiphany in Chicago into a pop-up basketball training facility called the Just Do It Headquarters. It has this basketball court with gold trimming, athlete lounge & locker rooms for high school kids. pic.twitter.com/lYZXFtpHaB

— Darren Rovell (@darrenrovell) August 13, 2018

Buro.Mongolia

2018-08-21, 18:40

  • Зураг: