Snøhetta компанийн шинэ төсөл: Норвеги дахь футуристик хэв маягтай зочид буудал

Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг анхны зочид буудал

Дэлхийн шилдэг архитектур, интерьерийн компаниудын нэг Snøhetta саяхан Норвеги улсад хийж буй ээлжит төслөө танилцууллаа. Норвегийн умард хэсэгт орших Мелёй хотод баригдаж буй Svart зочид буудал нь аварга том сансрын хөлөг мэт харагдах бөгөөд дэлхийн хамгийн анхны сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг зочид буудал болж байгаа юм. Мөн сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг ашигласнаар бусад зочид буудлуудаас цахилгаан зарцуулалт 85 хувиар бага байх ажээ.

Цагираг хэлбэртэй Svart зочид буудлын тэн хагас нь усан дээр орших ба хүрээлэн буй байгаль, усан доорхыг төвөггүй харах боломжтой учир жуулчдын ирэх дуртай газруудын нэг байх болно гэдгийг Snøhetta компанийн архитектор Кжетил Торсен онцоллоо. Түүнчлэн Мелёй хот нь хар хөх өнгийн мөсөөр бүрхэгдсэн Свартисен уул, үзэсгэлэнт туйлын туяа үзэгддэг гэдгээрээ алдартай юм.

Svart гэдэг нь Норвеги хэлэнд хар өнгө гэдэг утгыг илэрхийлэх ба буудлын үндэслэгчид Свартисен уулан дахь хар хөх өнгийн мөсийг бэлгэдэн уг нэрийг өгчээ.

 

Buro.Mongolia

2018-10-22, 16:19

  • Зураг: