Zaha Hadid Design студийн бүтээсэн угаалгын өрөө

Амьдралын эх үүсвэр

Zaha Hadid Design студи Лондон хотод "Vitae" нэртэй угаалгын өрөөний эд зүйлсийн шинэ цуглуулгаа танилцуулжээ. Тэд энэхүү цуглуулгыг хийх бүтээлч урмаа уснаас авсан байна

Zaha Hadid Design студи уг цуглуулгыг керамик ба зэсээр хийсэн бөгөөд Noken компанид зориулж бүтээжээ. "Vitae" цуглуулгад ванн, шүршүүр, угаалтуур, суултуур, өвөрмөц хэлбэртэй тольнууд багтаж байгаа юм. Түүнчлэн хаалганы бариул, сифон зэрэг жижиг аксесуарууд ч орсон байна.


"Vitae" цуглуулгын бас нэг чухал зүйл бол ванн болон угаалтуурын цорго юм. Энэхүү цоргыг тусад нь онцолж байгаагийн учир нь гэвэл iSaloni үзэсгэлэнгийн хүрээнд ArchiExpo сайт дээр зохион байгуулагдсан тэмцээнд "Шилдэг шинэлэг дизайн" шагналыг тус бүтээл хүртсэн юм. Тэгэхдээ өвөрмөц дизайнаас гадна энэхүү цорго нь байгаль орчинд мөн ээлтэй. Яагаад гэвэл тус цоргонд хязгаарлагч суулгаж өгснөөр усны зүй зохистой хэрэглээг бий болгодог байна. 

 

Buro.Mongolia

2016-07-23, 12:00

  • Зураг: