2017 оны Victoria’s Secret загварын шоуны бүх төрхүүд

Шанхай хотод

Өчигдөр Шанхай хотод энэ оны хамгийн их хүлээлттэй байсан Victoria's Secret загварын шоу амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жил 55 үзэсгэлэнт бүсгүй Mercedes-Benz Arena барилга дахь загварын тайзнаа нийт 88 гайхалтай дүр төрхийг харуулжээ. Түүнчлэн Victoria's Secret энэ жил Balmain брэндийн бүтээлч захирал Оливье Рустентэй хамтран тусгай цуглуулга гаргаж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан байгаа.

Загварын шоуг 17 жилийн турш тус брэндийн "сахиусан тэнгэр" байсан Бразилийн супер модель Алессандра Амбросио нээн алхсан байна. Энэхүү шоу нь өдгөө 36 настай Алессандрагийн хувьд сүүлийнх нь болж буйгаараа онцлог юм. Харин нийт хоёр сая ам.долларын үнэтэй, үнэт эрдэнээр чимэглэгдсэн "Fantasy Bra"-г Бразилийн супермодель Лаис Рибейро танилцуулжээ.

Тэгвэл энэ жилийн загварын шоунд Их Британийн дуучин Харри Стайлс, Америкийн уран бүтээлчид Мигель ба Лесли Одом Жуниор, мөн Хятадын поп од Жейн Чан нар өөрсдийн уран бүтээлээ танилцуулж, арга хэмжээг ер бусын уур амьсгалтай болгосон юм.

Victoria's Secret-ийн 2017 оны загварын шоуг үзэхээр Mercedes-Benz Arena цэнгэлдэх хүрээлэнд нийт 3,000 хүн хүрэлцэн иржээ. Харин Шанхай хотод болсон уг шоуг "амьдаар" нь үзэж чадаагүй хүмүүс арваннэгдүгээр сарын 28-нд CBS телевизээр үзэх боломжтой.

Buro.Mongolia

2017-11-21, 10:00

  • Зураг: