“Absolutely Fabulous: The Movie” киноны нээлт

Лондон хотод

Уржигдар Лондон хотод “Absolutely Fabulous: The Movie” киноны нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү бүрэн хэмжээний киног ижил нэртэй телевизийн цувралаас сэдэвлэн бүтээсэн байна

Үзэгчид "Absolutely Fabulous" цувралын Эдина, Пэтси (Женнифер Сондерс, Жоанна Ламли) хоёрын наргиан, цэнгээнтэй адал явдлыг олон ч жил үзсэн. Одоо тэгвэл хоёр найзын тансаг амьдрал цуврал биш, харин өргөн дэлгэц рүү шилжээд байна. Уржигдар Лондон хотод "Absolutely Fabulous" цувралын бүрэн хэмжээний киног анх удаа үзүүллээ. Киноны нээлтийг цувралын сэдэвт тохируулж маш тансаг байдлаар зохион байгуулжээ.

Женнифер Сондерс & Жоанна Ламли

Нээлтийн улаан хивс уламжлалт улаан биш харин ягаан өнгөтэй байсан бөгөөд киноны нээлтэнд ирсэн зочид саатай гэсэн бүхий л хувцасаа өмссөн бололтой. Тухайлбал Жан-Поль Готье Их Британий далбаа бүхий саатай футболка өмссөн байсан нь тус улсад болсон саяхны санал асуулгад хариулт өгсөн үйлдэл мэт санагдана. 

Гэхдээ ирсэн бүх зочид өвөрмөц хувцасласангүй. Жишээ нь Кейт Мосс, Стелла МакКартни ба Кайли Миноуг нар уламжлалт гоёл сонгосон харагдлаа. Дашрамд дурдахад, тэд киноны нээлтэнд зочны хувиар төдийгүй, жүжигчдийн хувиар хүрэлцэн ирсэн юм. Тодруулбал, тэд "Absolutely Fabulous: The Movie" киноны туслах дүрүүдэд тоглосон байгаа.

Стелла МакКартни & Кейт Мосс
Жордан Данн
Кайли Миноуг
Лили Коул
Жан-Поль Готье

Buro.Mongolia

2016-07-01, 08:00

  • Зураг: