Адриана Лима, Розамунд Пайк ба бусад зочид Tribeca олон улсын кино наадам дээр

16 дах удаагийн

Нью-Йорк хотод 16 дах удаагийн Tribeca олон улсын кино наадам үргэлжилж байна. Роберт Де Ниро, Жейн Розенталь, Крейг Хаткофф нарын үүсгэн байгуулсан энэхүү кино наадамд баримтат, уран сайхны, богино хэмжээний, блокбастер, артхаус зэрэг төрөл бүрийн жанрын бүтээлүүд танилцуулагддаг уламжлалтай юм.

Энэ жилийн Tribeca олон улсын кино наадмыг хөгжмийн продюсер Клайв Дэвисийн тухай "Soundtrack of Our Lives" баримтат кино нээсэн байна. "Өөрийгөө бусдаас олж хар" гэх уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадам дээр улс төрийн уур амьсгал хүчтэй мэдрэгдэж байлаа. Тухайлбал Дональд Трампын улс төрийн амьдралыг харуулсан найруулагч Эрик Нельсоны "A Gray State" ба Дэниел ДиМаурогийн "Get Me Roger Stone" баримтат кинонууд арга хэмжээний гол ярианы сэдэв болж байгаа харагдана.

Tribeca олон улсын кино наадмын хүрээнд "For the Love of Cinema" нэртэй гала үдшийн зоог тав дах жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний улаан хивсэн дээр супер модель Адриана Лима, Каролина Куркова, жүжигчин Роберт Де Ниро, Ума Турман, Кристина Риччи болон бусад одууд хүрэлцэн иржээ.

Tribeca кино наадам 2017 оны дөрөвдүгээр сарын 19-30 хооронд үргэлжилнэ. 

 

Г.Тэмүүлэн

2017-04-25, 12:00

  • Зураг: