"Avengers: Endgame" киноны нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн одууд

Холливүүдийн одууд нэг дор цугларлаа

Өчигдөр Лос-Анжелес хотын Convention Center-т "Avengers: Endgame" киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар, ойрын хугацаанд тохиосон хамгийн том оддын цуглараан болж өнгөрлөө. Уг арга хэмжээ нь сүүлийн 10 жил үргэлжилсэн Marvel-ын ертөнцийн алдарт франчайзын төгсгөлийг тэмдэглэж буйгаараа онцлог болсон юм.

Улаан хивсний ёслолд Скарлетт Йоханссон, Крис Эванс, Бри Ларсон, Натали Портман, Крис Хемсворт, Себастиан Стэн, Жереми Реннер, Марк Руффало, Гвинет Пэлтроу, Роберт Дауни Жуниор, Пол Радд, Элизабет Олсен, Крис Пратт зэрэг киноны супер баатрууд хүрэлцэн ирснээс гадна Майли Сайрус, Лиам Хемсворт, Мэтт Дэймон зэрэг Холливүүдийн одууд ч уригдсан байлаа.

Дашрамд дурдахад "Avengers: Endgame" кино баасан гарагт Улаанбаатар хотын кино театруудаар нээлтээ хийнэ.

Buro.Mongolia

2019-04-24, 10:00