"Once Upon A Time In Hollywood" киноны нээлт: Брэд Питт, Леонардо ДиКаприо, Марго Робби ба бусад

Каннын кино наадмын найм дах өдөр

Каннын 72 дах удаагийн кино наадмын хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүдийн нэг болох "Once Upon A Time In Hollywood" (Холливүүдэд нэгэн удаа) нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Брэд Питт, Леонардо ДиКаприо, Марго Робби болон бусад жүжигчид, мөн найруулагч Квентин Тарантино өөрийн биеэр хүрэлцэн иржээ.

Киноны үйл явдал 1969 онд өрнөх бөгөөд Холливүүдэд өөрсдийн гэсэн байр сууриа олохыг хичээж байгаа хоёр амжилтгүй жүжигчний тухай өгүүлнэ. Леонардо ДиКаприо тус кинонд Рик Далтон гэх телевизийн шоуны хуучин одын дүрд тоглосон бол Брэд Питт түүний орлон тоглогч Клифф Бутын дүрийг бүтээжээ. Мөн хоёр жүжигчний амьдралаас гадна цуврал алуурчин Чарльз Мэнсоны түүхийг, түүний хамгийн алдартай гэмт хэргийн хамт харуулах болно.

2019 оны Каннын кино наадмын үр дүн энэ долоо хоногийн сүүлээр зарлагдана. Харин энэ хооронд Эль ба Дакота Фаннинг, Клоуи Севиньи, Кьярра Ферраньи, Каролина Куркова болон киноны нээлтийн ёслолд уригдан ирсэн бусад алдартай зочдын гоёлыг сонирхоцгооё.

Buro.Mongolia

2019-05-22, 10:00