Brit Awards 2018: Улаан хивсний зочид

Дуа Липа ба Stormzy нар гол шагналуудыг хүртлээ

Өнөөдөр 38 дах удаагийн Brit Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын О2 Arena цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, Их Британийн хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорсон байна. Энэ үдшийн гол баатруудаар дуучин Дуа Липа ба хип хоп уран бүтээлч Stormzy нар шалгарчээ. Дуа Липа "Их Британийн шилдэг эмэгтэй соло уран бүтээлч" ба "Их Британийн шинэ уран бүтээлч" гэх хоёр шагналын эзэн болсон бол, Stormzy "Их Британийн шилдэг эрэгтэй соло уран бүтээлч" болон "Их Британийн шилдэг цомог" төрлүүдэд ялалт байгуулжээ.

Мөн 38 дах удаагийн Brit Awards ёслолоос Rag'n'Bone Man өөрийн "Human" синглээрээ "Их Британийн шилдэг сингл" номинацид тэргүүлсэн байна. Тэгвэл 2017 онд "Humanz" нэртэй тав дах цомгоо танилцуулсан Gorillaz хамтлаг "Их Британийн шилдэг хамтлаг"-аар тодорчээ. Харин дуучин Lorde ба Кендрик Ламар нар олон улсын шилдэг уран бүтээлчид гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд нэр дэвшсэн уран бүтээлчдээс гадна, дуучин Кайли Миноуг, Жастин Тимберлейк болон бусад одууд хүрэлцэн ирсэн харагдлаа.

Buro.Mongolia

2018-02-22, 17:00

  • Зураг: