Brit Awards 2021: Улаан хивсний шилдэг төрхүүд

2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр 41 дэх удаагийн "Brit Awards" шагнал гардуулах ёслол Лондон хотын "О2 Arena" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, Их Британийн хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорлоо. Цар тахал дэгдээд олон сар өнгөрсөн энэ үед Их Британийн засгийн газар анхны нээлттэй, олон нийтийг хамарсан, маск зүүх шаардлагагүй, хэвийн арга хэмжээнүүдийг туршилтаар зохион байгуулж эхэлж байгаа бөгөөд "Brit Awards" ч тэр дунд багтан уламжлалт улаан хивсний ёслол болон тайзны үзүүлбэртэйгээр нийт 4000 үзэгчтэй зохион байгуулагджээ.

Арга хэмжээний чухал хэсгүүдийн нэг болох улаан хивсний ёслол дээр салбарын шилдгүүд хуран цугларч, үдшийн гоёлоо гайхуулсан байна. Нийт гурван төрөлд («Шилдэг цомог», «Шилдэг дуу», «Шилдэг соло дуучин») нэр дэвшсэн Дуа Липа Vivienne Westwood брэндийн алтлаг даашинзаар гоёж, домогт дуучин Эми Уайнхаусыг санагдуулам төрхийг бүрдүүлжээ. Тус наадмын Global Icon шагналыг хүртсэн анхны эмэгтэй, Америк гаралтай дуучин Тейлор Свифт Miu Miu-гийн топ, юбканы хослол өмссөн харагдлаа. Мөн шинэхэн од Griff-ийн даашинз, өвөрмөц толгойн гоёл хамгийн их нүдэнд туссан бол Рина Саваямагийн урт, хөх ягаан өнгийн Balmain брэндийн гоёл болон Little Mix хамтлагийн сүүн цагаан даашинзын хослол хүн бүхний анхаарлыг татсан юм.

Dua Lipa
Taylor Swift
Griff
Harry Styles
Olly Alexander
Billy Porter
Rina Sawayama
Little Mix
Celeste
Raye
Haim
Maya Jama
Arlo Parks
MNEK
Aj Odudu
Olivia Rodrigo

Buro.Mongolia

2021-05-13, 12:54

  • Зураг: